Sunday, September 6, 2009

Wednesday, July 15, 2009

Багш таньдаа

Багш таны минь харцанд энэ дэлхий сөгдөж байдаг
Багш таны минь хайранд энэ хорвоо уяран байдаг
Энгэрээс тань ундрах өчүүхэн хайранд бид өлгийдүүлж
Энэрэнгүй буяны хайр нигүүслэл бүхнийг та бидэндээ хайрлаж
Элбэрэл хайрын эгшиг бүхнээрээ биднийхээ сэтгэлийг хөглөж
Энгүй ачтан буянтан хайрын далай багш та минь билээ
Таныхаа халуухан хайранд зүүдэндээ би эрхэлж үзсэн
Тэнгэрт түгэх ододын дунд гэрэлт жимээр алхаж үзсэн
Түмэн цэцэгсийн хүрээлэн дотор таныгаа би харан суусан
Таныхаа өлмийн доорх салхийг үргээж эгшиглэнт тэр хүрээлэн дотор
Эрхэлж нэг үсээн
Энгэрээ норгон уйлж нэг үзсээн
Багш таньдаа зүрхэнд ургасан сэтгэлийнхээ бичээсийг
Багш таньдаа энэ хүү өчүүхэн хайраараа илгээе

Sunday, July 12, 2009

Гэрэлт зам

Гэгээн дагина намайг тэнд л хүлээн суугаа
Гэрэлт замын гэгээн хайрын цэцэрлэгт
Гарыг чинь атган суухыг хүсэн тэмүүлж
Ганхан бүжигнэх сэтгэлийн хүсэл,хясал бүхнийг сөрөн сэлүүрдэж
Тэнд л хоёулаа гэгээн хайрыг цацаруулан сууна
Тэнд л хоёуланд зовлон үгүй жаргал дандаа
Түмэн цэцэгсийн хүрээлэн дотор чамайгаа тэврээд
Тэр л мөнхийн хайрыг эдлэн суух тавилан биднийх байх болно
Нэг л өдөр чамдаа хүрээд очноо
Нарт хорвоогын нүгэл бүхнээ цайруулчихаад
Намайг хүлээн суугаа дагина чинийхээ өмнө
Нандин хайрын илчлэл бүхнээ гэгээн хайрын үнсэлтээр илгээх болноо
2009он 4сарын22 нд 10цагт

Улаан сарнай

Хээр талын анхилуун цэцэгс
Хонгор чиний минь өнгөнд дурладаг
Хайрт чамдаа зориулах энэ дуу минь
Хавар хаварын анхны яргуйн дуу хайрын дуу
Орчлонд мэндлэх олон түмэн цэцэгс
Охидод биеээ гайхуулан ганхан бүжиглэнэ
Уулын цаанаас шаргал наран мандахад
Улаан сарнай адил үзэмж нэмэн сэргэнэ


Ганцхан чамд


Зөөлөн цагаан гарыг чинь би барихын тулд
Зөн ч сайхан нүдийг чинь би харахын тулд
Зөвхөн чамдаа хайртай байхын тулд
Нэг олдох амьдралаа 2 болгохсон амьдрахсан жаргахсан чамтайгаа
Аавын хүү ингэж тэмүүлж байгааг
Хүсэл сэтгэл минь ингэж тэмүүлж байгааг
Далдын хүчээр чи минь мэддэг ч болоосой
Дасаж яваа сэтгэлийг минь ойлгодог мэдэрдэг хайрладаг байгаасай
Алдхан биеийг чинь торгоор хучъя гэвэл
Амраг чиний минь дургүй хүрнэ
Амлаж хэлэхгүйээ би чинь бас мэднэ ойлгоно хүснэ хайрт минь

Ганцаардал

Ганцаардсан энэ хорвоогийн
Гайхалтай тэр мөчүүдийг би мэднээ
Гомдлын нулимс хацар даган урсаад л
Ганцаардал намайг цаг үргилж зэмлээд л
Эр хүний гашуун нулимс зүрхээ зүсэн урсдаг юм
Энгийн хүүгийн зүрх чамайг санан дурсдаг юм

Cүүлчийн болзоо чамгүйгээр

Хачин их хайрыг тэнд л би амсдаг байсан
Хайрын их далайд тэнд л би умбдаг байсан
Хайрын амтыг чамаас л тэнд амсаж үзсэн
Хамаг чадалаараа л би чамайг тэнд хайрлаж үзсэн
Хачин их хайрын гомдлолыг би
Хайрын болзоот сандал дээрээ нулимс болгон үлдээсээн
Намайг уучилаарай...

Сүүлчийн учирал

Бодол болгон сэгэлийн минь гүнд
Бороон дусал мэт шивэрсээр
Бодолгүй өнгөрүүлсэн өдөр
Бүрхэг болоод ч уйтгартай
Чиний хойноос би гүйн гарсан ч
Чи минь надруугаа эргэн хараагүй
Чимээгүй чи минь явсан тэр өдөр
Чи бидний сүүлчийн учирал
Өнгөт орчлон дээр чи бидний хайр
Өнгөрсөн болоод ч хуурамчхан богинохон байждээ
Энхрий дүрийг чинь сэтгэлдээ санан
Эргэн ирэх мэт дуугаа дуулсаар...

Чамайг санахдаа


Зүрхэн хотын дээгүүр зүрхэн үүл нүүж ирсэн
Зүрх минь тэгэхэд чамгүй байсан одоо ч чамгүй
Хааяа ганцаар суух үнэхээр сайхан
Хайрт чамайг үгүйлэн суух бүүр ч сайхан
Бүтэлгүй хайрын хойноос би гүйх эрхгүй гэдгээ ойлгосон
Бүтэн сарны дор би уйлж үзсэн хашгирч үзсэн
Энгийн хүүгийн зүрх сэтгэл чамайг санасан нь энэ юм болов уу
Энэ л миний заяа тавилан хайрын илгээлт юм
болов уу...

Хэдхэн үгс


Сэтгэлийн жимээр шүлэг тэрлэхдээ
Сарны гэрэлд зурагийг чинь ширтэхдээ
Хайрын сайханыг мэдрэн суухдаа
Хачин болдогоо би нуухгүйээ
Чиний тухай шүлэг бичих үнэхээр сайхан
Чин хайрын гүнд шумбах үнэхээр гайхам
Оргилуун хүслийн няцашгүй сэтгэлээ
Омог бардам бичих миний хэдхэн үгс...
Гуниглах зүрхээ аргадан байн чамайгаа хүлээн сууна
Гансарч байна шаналж байна чамгүйгээр ганцаардаж байна
Уйтгар бүхний эзэн болж
Уй гашуун өдөр хоногийг ганц зүрх туулж байна
Зүрх уйлж байна чамайгаа санан дуулж байна
Зөн совиндоо итгэн чамайгаа хүлээн уйлж сууна
энэ ганц зүрх...