Багш таны минь харцанд энэ дэлхий сөгдөж байдаг
Багш таны минь хайранд энэ хорвоо уяран байдаг
Энгэрээс тань ундрах өчүүхэн хайранд бид өлгийдүүлж
Энэрэнгүй буяны хайр нигүүслэл бүхнийг та бидэндээ хайрлаж
Элбэрэл хайрын эгшиг бүхнээрээ биднийхээ сэтгэлийг хөглөж
Энгүй ачтан буянтан хайрын далай багш та минь билээ
Таныхаа халуухан хайранд зүүдэндээ би эрхэлж үзсэн
Тэнгэрт түгэх ододын дунд гэрэлт жимээр алхаж үзсэн
Түмэн цэцэгсийн хүрээлэн дотор таныгаа би харан суусан
Таныхаа өлмийн доорх салхийг үргээж эгшиглэнт тэр хүрээлэн дотор
Эрхэлж нэг үсээн
Энгэрээ норгон уйлж нэг үзсээн
Багш таньдаа зүрхэнд ургасан сэтгэлийнхээ бичээсийг
Багш таньдаа энэ хүү өчүүхэн хайраараа илгээе
Wednesday, July 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment